
НЗД-ын 2021.01.09-ний өдрийн А/06 дугаартай “Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Баянгол дүүргийн Барс импекс ХХК- ийн Барс-1, Барс- 2 зах, Хар хорин хүрээ ХХК-ийн Хархорин худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар ажилтан болон үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж бүртгэх үйл ажиллагаа хангалтгүй, QR код буюу бүртгэлийн цэгийг байршуулсан боловч үйлчлүүлэгчдээр уншуулсан байдал хангалтгүй, хүн хоорондын зай бариулаагүй хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, QR код уншуулалт хангалтгүй зөрчлийг арилгуулах улсын /ахлах/ байцаагчийн 20 заалт бүхий 5 албан шаардлага хүргүүлж, 1 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцон, мэдэгдэл хүргүүллээ.