БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

January 20, 2021 70

МХЕГ-ын даргын баталсан 2020.01.13-ны өдрийн 01/05 дугаартай “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамж, НЗД-ын 2021.01.09-ний өдрийн А/06 дугаартай “Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Баянзүрх дүүргийн Ханталст ХХК-ийн Баянзүрх худалдааны төв, Маркетплейсменемжмент ХХК-ийн Баянзүрх зах-1,2,  Эко Могул ХХК-ийн Амгалан зах, Номин тав трейд ХХК-ийн Номин агуулах худалдаа, Нарантуул трейд ХХК-ийн Баялаг ундраа худалдааны төв, НОУХТ-ийн өргөтгөл тус тус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар ажилтан болон үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж бүртгэх үйл ажиллагаа хангалтгүй, QR  код буюу бүртгэлийн цэгийг байршуулсан боловч үйлчлүүлэгчдээр уншуулсан байдал хангалтгүй, хүн хоорондын зай бариулаагүй хангалтгүй  зэрэг зөрчлүүд илэрсэн. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, QR код уншуулалт хангалтгүй зөрчлийг арилгуулах улсын /ахлах/ байцаагчийн 20 заалт бүхий 5 албан шаардлага хүргүүлж, 1  аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцон, мэдэгдэл хүргүүллээ.

Холбоотой мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

МХЕГ-ын даргын баталсан 2020.01.13-ны өдрийн 01/05 дугаартай “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, чиг

January 20, 2021

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2020.12.20-ний өдөр Баянзүрх дүүргийн “НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” шинжилгээ авах 19 цэгийн 18510 м2 талбай

December 22, 2020

ҮЙЛЧИЛГЭЭНИЙХЭЭ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙ ЗӨРЧИЛД ШИЙТГЭЛ НОГДУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээ

October 9, 2020

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.