ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

January 20, 2021 53

МХЕГ-ын даргын баталсан 2020.01.13-ны өдрийн 01/05 дугаартай “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамж, НЗД-ын 2021.01.09-ний өдрийн А/06 дугаартай “Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Чингэлтэй дүүргийн Юмтбөмбөгөр ХХК-ийн Бөмбөгөр худалдааны төв, Эрдэнэбулган ХХК-ийн Бөмбөгөр-1, Содон бөмбөгөр, Алтжин санаа ХХК-ийн Алтжин худалдааны төв, Хүчит шонхор ХХК-ийн Хүчит шонхор худалдааны төв, Анко ХХК-ийн Нарантуул-2 худалдааны төв, Мөнгөт цахир трейд ХХК-ийн Нарлаг дэнж худалдааны төв, Замилантаяамэд ХХК-ийн  Дөрвөн шонхор худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар ажилтан болон үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж бүртгэх үйл ажиллагаа хангалтгүй, QR  код буюу бүртгэлийн цэгийг байршуулсан боловч үйлчлүүлэгчдээр уншуулсан байдал хангалтгүй, хүн хоорондын зай бариулаагүй хангалтгүй  зэрэг зөрчлүүд илэрсэн. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, QR код уншуулалт хангалтгүй зөрчлийг арилгуулах улсын /ахлах/ байцаагчийн 20 заалт бүхий 5 албан шаардлага хүргүүлж, 1  аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцон, мэдэгдэл хүргүүллээ.

Холбоотой мэдээ

ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙД АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

    Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байрлах “Шинэ амт” цех нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир

February 3, 2021

ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВ, ААН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ, QR КОД АШИГЛАЛТЫН БАЙДАЛД БАЙНГЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэг дэх 13, Сонгинохайрхан дүүрэг дэх 8 буюу нийт 21 зах, худалдааны төвүүдийн QR код а

January 25, 2021

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

НЗД-ын 2021.01.09-ний өдрийн А/06 дугаартай “Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ш

January 20, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.