Хүнсний үйлдвэр, түгээлт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн шалгалтыг 9 дүүргийн 171 хорооны 336 объектод 201 улсын байцаагч хийгээд байна. Үүнээс хүнсний худалдааны газар -217, хүнсний үйлдвэр цех-38, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 77 газар хамрагдлаа. Эдгээр газруудад 101 зөрчил илэрч, 62 хувийг газар дээр нь арилгуулж 318 иргэн аж ахуй нэгжид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар мэдэгдэл хүргүүллээ .
Шалгалтын үеэр дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна.
• Эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн ариун цэврийн өрөөгүй,
• Амны хаалтгүйгээр иргэдэд үйлчилсэн,
• Хүн хоорондын зай бариагүй,
• Тогооч маск зүүгээгүй,
• Ариутгал халдваргүйжүүлэлт хийлгээгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрч байна.
Мөн хадгалалтын хугацаа дууссан эклер, ааруул, зайдас, цагаан гаа, зөөлөн вафли, зэрэг 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтаар нь устгууллаа.
Хяналт шалгалт үргэлжилж байна.