АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

October 23, 2020 77
Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд Агаарын чанарыг сайжруулах бүсэд уурын болон усан халаалтын зуух, ахуйн хэрэглээний зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжийг хамруулж зуухны аюулгүй ажиллагаа, үнс баригч /шүүлтүүр/ тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын гэрээ, тээвэрлэлт, хөрсний бохирдол үүсгэж байгаа байдал, түлшний хэрэглээ, татан авалт, түүхий нүүрс түлсэн, зэрэгт урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.
Хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах мах боловсруулах 6 аж ахуйн нэгжүүд хамрагдсан бөгөөд Оргилуун гүн ХХК, Мөнх баясах кейсинг ХХК, ЭСЭС Монголиа фүүд ХХК-уудад 30 орчим тонн өнгөрсөн жилийн үлдэгдэл түүхий нүүрс байсныг битүүмжлэн, Мөнх баясах кейсинг ХХК-ийн түүхий нүүрс түлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авахуулах албан даалгавар хүргүүллээ.

Холбоотой мэдээ

ХОГ ХАЯГДАЛ ШАТААЖ АГААР БОХИРДУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд  оршин суугч Л.Б нь тавилгын үй

October 26, 2020

АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Агаарын тухай хуулийн заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Байгаль орчин, А

October 26, 2020

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй бай

October 23, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.