“СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙГ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙСАН ААН-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

October 12, 2020 256

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс харьяаллын дагуу ирүүлсэн Тахилга ХХК-ий зөрчлийн хэрэгт холбогдох улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Топаз төвийн караоке баарыг Тахилга ХХК-ий “СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-өөр иргэн А нь түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдснийг тогтоолоо.

Тахилга ХХК-ий гаргасан согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлого болох 1,0 сая төгрөгийг улсын орлого болгон, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хуулийн этгээдийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж ажиллалаа.

Холбоотой мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

НЗД-ын 2021.01.09-ний өдрийн А/06 дугаартай “Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ш

January 20, 2021

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

МХЕГ-ын даргын баталсан 2020.01.13-ны өдрийн 01/05 дугаартай “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, чиг

January 20, 2021

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

МХЕГ-ын даргын баталсан 2020.01.13-ны өдрийн 01/05 дугаартай “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, чиг

January 20, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.