
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 41 байр С-1 тоотод байрлах Ким баб Чан гүг түргэн хоолны газрын үйл ажиллагаанд холбогдох хяналтын чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаагүй зөрчил илрүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ оногдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа.