
Улсын болон Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд, НЗД- захирамжуудын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон байдал, Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авсан байдалд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлүүлэн хяналт тавьж ажилласан.
Хяналт шалгалтад давхардсан тоогоор баар 2379, ресторан 2098, кафе 449, нийт 4926 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан.
Зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан 21 аж ахуйн нэгж, 3 иргэнд 20 сая 290.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, 77 заалт бүхий улсын байцаагчийн 6 албан шаардлага, 6 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг УБЗАА-нд, караоке үйлчилгээ явуулах 1 зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг НСУГ-т тус тус хүргүүлж, Багануур дүүргийн Их чонос” ХХК-ийн баарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж, түдгэлзүүлэх шийдвэр гаргуулсан.
Илэрсэн зөрчлийг төрлөөр нь авч үзвэл:
Цаг хэтрүүлэн ажилласан 10, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан 12, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй 2 зөрчил илэрсэн байна.
Цаг хэтрүүлэн ажилласан зөрчилд авсан арга хэмжээ:
Цаг хэтрүүлэн ажилласан Сонгинохайран дүүргийн Овоо шил ХХК-ийн “Амуу” кафе, Чингэлтэй дүүргийн Гипт рояал ХХК-ийн ресторан, Сүхбаатар дүүргийн Кенара ХХК-ийн “Алваро” ресторан, Чингэлтэй дүүргийн Аянгын бороо ХХК-ийн “One way” ресторан, Гранд Будда ХХК-ийн “Гранд Инн” ресторан, Дэлгэрэнт трейд ХХК-ийн “Аялгуу” ресторан, Баянгол дүүргийн Эйч Эс ай болоссом, Итгэлт түнш, Чин хулан фарм ХХК, Кайнд трейдинг ХХК-иудын Стрийт 88 ресторануудад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан.
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг холбогдох байгууллад хүргүүлсэн аж ахуйн нэгжүүдийн нэрс. Үүнд:
Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан Баянгол дүүргийн Жи ар ди реалти, Ирмүүн энх, Бат ангараг, Эс өү эр ди ви, Лаки март ХХК-иудын баар, ресторанууд, Багануур дүүргийн Их чонос” ХХК-ийн баар
Караоке үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн аж ахуйн нэгж. Үүнд:
Кафены зөвшөөрөлтэй газар караоке ажиллуулж байсан Баянзүрх дүүргийн Дулаан сайр ХХК-ийн кафe