
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны төлөвлөгөөт 02-01/142 дугаартай удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй “Мөнхтөгрөг” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажиллаж байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны 14/45 дугаартай албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.