НАЙРАМДАЛ ТӨВИЙН КАДАСТРЫН ЗУРГИЙГ УСТГАСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ

September 11, 2020 49
  1. СХД-н 1 дүгээр хороо, Олон Улсын хүүхдийн Найрамдал зуслан орчим газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар олголт, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн талаар:

Найрамдал зуслангийн орчны газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 39 дүгээр тогтоолоор нийслэлийн тусгай хамгаалалтад авч, 2006 оны 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулсан байна.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн орчны газарт 120 нэгж талбар буюу 22 га талбай бүхий газрыг ИААНБ-д эзэмшүүлсэн ба 21 нэгж талбар нь төрийн байгууллага, 62 нэгж талбар нь барилга байшин баригдсан, 37 нэгж талбар нь газар дээрээ хоосон гэсэн судалгааг ирүүлсэн.

Үүнээс: 62 нэгж талбар буюу барилга байшин баригдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар олголтыг шалгахад Нийслэлийн Засаг даргын захирамжаар 47, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2006-2017 онуудад газар олгосон ба эзэмшлийн газрууд дээр баригдсан зарим амины сууцууд нь 2000-2014 онд хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн ба Барилга, хот байгуулалтын сайдын 218 дугаар тушаалаар зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарч байна.

Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, тусгай хамгаалалтай газарт байшин, барилга барьсан мөн газрын кадастрын мэдээллийн санд “Олон Улсын хүүхдийн Найрамдал төв” УТҮГ-ийн нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг устгасан, тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг тус тус зөрчсөн зөрчил илэрсэн. Иймд манай байгууллагаас арга хэмжээ авах тухай албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүллээ.

Холбоотой мэдээ

НАЙРАМДАЛ ТӨВИЙН КАДАСТРЫН ЗУРГИЙГ УСТГАСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ

СХД-н 1 дүгээр хороо, Олон Улсын хүүхдийн Найрамдал зуслан орчим газар эзэмшиж буй иргэн, аж аху

September 11, 2020

ЭЗЭМШИЛ ГАЗРАА ГЭРЭЭНИЙ ДАГУУ АШИГЛААГҮЙ 114 ААНБ-ЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ЦУЦЛУУЛАХ САНАЛЫГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЛЭЭ

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зо

September 11, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.