УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨӨГҮЙ, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

June 3, 2020 43

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/30 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Бор хуст хайрхан ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-ын ашиглалтын байдалд шалгалт хийлээ. Шлагалтаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтын дагуу торгуулийн шийтгэл ногдуулж, зөрчил арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоож, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж ажиллалаа.

Холбоотой мэдээ

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.