СТАНДАРТ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРИЛГЫН ХАШААНУУДАД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

May 29, 2020 49

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тус дүүргийн 9-20 дугаар хороонд ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүд багтаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд эрсдэл үүсгэсэн, стандартын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, барилгын хашаануудад хяналт, шалгалт хийлээ. Нийтдээ 27 байршилд Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм, журмыг зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг засварлах, шинэчлэх, өнгө үзэмжийг сайжруулах чиглэл бүхий хугацаатай албан мэдэгдлийг иргэн, аж ахуй нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛӨХ МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ХҮРГҮҮЛЛЭЭ

Сүхбаатар дүүргийн 11-20 дугаар хороонд байрлан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-т хоол үйлдвэрлэлийн ү

July 8, 2020

ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭЭС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо буурахгүй байгаа мөн өвчлөлийг хя

July 8, 2020

ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭГДЭЛ ХҮРГЭЖ АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга, түр зөвлөлийн даргын баталс

July 8, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.