УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

May 22, 2020 120

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд томоохон супермаркетуудаар худалдаалагдаж буй багцалсан хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Зунжин”, “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний дэлгүүр”, “Моннидер” ХХК-ийн “Оргил Зунжин” супермаркетууд хамрагдлаа. Бэлэгний орцод орсон бүтээгдэхүүн тус бүрийн гарал үүсэл, хадгалалтын хугацаа зэргээс харахад гарал үүсэл тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан зэрэг зөрчил илрээгүй боловч хадгалах хугацаа нь ойртсон бүтээгдэхүүнийг багцад нэлээдгүй оруулсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ ШУУРХАЙ АРИЛГАХ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ ЗӨРЧИЛД ХУГАЦААТАЙ АЛБАН ДААЛГАВАР ХҮРГҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан А/258 дугаартай “Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэ

September 29, 2020

ИРГЭНЭЭС ИРҮҮЛСЭН ГОМДЛЫН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд  байрлах “Ундрал зоог” хоолны газарт холбогдох улсын байцаагч хя

September 28, 2020

“МӨНДӨӨХЭЙ”, “ЦЭЦҮҮЛЭЭ” ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын ба

September 24, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.