КОРОНАВИРУС /COVID-19/ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД НИЙТ 17063 ОБЪЕКТОД 30 ТӨРЛИЙН МЭДЭГДЭЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЛЭЭ

April 23, 2020 213
Коронавируст халдвар /COVID-19/ болон бусад халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ бол амны хаалт, нэг удаагийн бээлийг тогтмол, зөв хэрэглэх, хүн хоорондын зай /1-2 метр/-г баримтлах, аж ахуйн нэгж байгууллага болон айл өрхийн өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол, чанартай хийх юм. Тиймээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудаас гаргасан тогтоол, захирамж, тушаал, заавар, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахаар 38 хяналтын чиглэлийн 326 улсын /ахлах/ байцаагчид эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын 2865, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын 4000, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын 890, дэд бүтцийн хяналтын 7856, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын хяналтын 523, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын 312, агаарын чанарын хяналтын 357, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын 260 нийт 17063 объектод 30 төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.
Энэхүү мэдэгдлээр байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нь тохируулан ААНБ бүр зөвхөн амны хаалт зүүсэн ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлж, объектод нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, бүртгэл хөтлөх, хүний бөөгнөрөл үүсгэх үйл ажиллагаа зохион байгуулахгүй ба үйл ажиллагааны онцлогт тохируулан хүн хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ, халдваргүйтгэлд МУ-д бүртгэгдсэн, лабораторийн шинжилгээнд хамрагдаж халдваргүйтгэх үйлчилгээ үзүүлдэг нь батлагдсан бодисыг зааврын дагуу хэрэглэх, ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийн гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай ба хаалга болгоны дэргэд гар халдваргүйжүүлэх спиртэнд суурьтай уусмал байршуулсан байх зэрэг шаардлагуудыг тусгасан.

Холбоотой мэдээ

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн үрсийн баярыг угтаж 309 аж ахуйн нэгж байгуулл

May 27, 2020

КОРОНАВИРУС /COVID-19/ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД НИЙТ 17063 ОБЪЕКТОД 30 ТӨРЛИЙН МЭДЭГДЭЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЛЭЭ

Коронавируст халдвар /COVID-19/ болон бусад халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх чухал арг

April 23, 2020

ОН ГАРСААР ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙГЭЭС 7 ОСОЛ ГАРЧ, 17 ХҮН ӨРТЖЭЭ

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон  иргэний явуулж буй үйлдвэрлэ

April 1, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.