
- Ашигт малтмалын болон зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байна.
- Тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байна.
- Тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах гэрээ, албан хүсэлттэй байна.
- Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн батлагдсан /Зохих байгууллагаар/уулын болон хайгуулын ажлын төлөвлөгөө, зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил хийх батлагдсан ТЭЗҮ -тэй байна.
- Зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил хийх тусгай зөвшөөрөл, батлагдсан зураг төсөл, ТЭЗҮ -тэй байна
- “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн шаардлагад нийцсэн батлагдсан тэсэлгээний ажлын паспорттай байна.
- Тэсрэх материалын зориулалтын агуулахтай байна.
- Тэсрэх материалын зориулалтын агуулах нь галт зэвсэг бүхий үндсэн буюу гэрээт харуул хамгаалалттай байна.
- Тэсэлгээний ажил гүйцэтгэх удирдагч, тэсэлгээчин, нярав доорхи шаардлага хангасан байна.
Үүнд: Ажилд толилсон тушаал, диплом, тэсэлгээчний үнэмлэх, иргэний үнэмлэх.
- Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын газрын гэрээ, гэрчилгээ, аюулгүйн бүс тогтоож байнгын үйл ажиллагаанд хүлээн авсан улсын комиссын акттай байна.
- Тэсэлгээний ажлын удирдагч, тэсэлгээчин, нярав тэсэлгээний хуулийн 19.1-ийн дагуу аль нэг даатгалын байгууллагад заавал даатгуулсан байна.
- Тэсэлгээний ажил хийлгэж буй ААН-ийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт зөрчилгүй байгаа эсэх.
- Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийж буй ААН-ийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт зөрчилгүй байгаа эсэх.
- Шаардлагатай тохиолдолд нэмж бүрдүүлэх бусад нэмэлт материал.