БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛД ЭРҮҮЛ АХУЙН ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

March 30, 2020 407

МХЕГ-ын даргын 2017 оны А/164 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг өөрчлөхөд эрүүл ахуйн хяналт хийж, дүгнэлт гаргах заавар”-ын 3.1-д заасны дагуу дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Ерөнхий архитекторын баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  2. Барилга байгууламжийн газар олголтод эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийсэн тухай дүгнэлт
  3. Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл
  4. Батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар
  5. Барилга байгууламжийн эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл
  6. Ундны ус хангамж, бохир ус зайлуулалт, цахилгаан, дулааны техникийн нөхцөл
  7. Инженер геологийн судалгааны дүгнэлт
  8. Эрүүл мэндийн байгууллага бол хэрэгцээний тодорхойлолт

Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй барилга бол цэвэр, бохир ус, дулааны шугамын эрх бүхий байгууллагатай зөвшилцсөн зураг төслийг ирүүлнэ.

Дээрхи баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд хүсэлтийг хүлээж авахгүй болно.

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.