АЛБАН ХААГЧИД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШААРДЛАГЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАНА УУ

February 28, 2020 47

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны албан тушаалтан болох улсын /ахлах/ байцаагч нараас  Авлигын эсрэг болон Монгол улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор   2020 онд  дараахь шаардлагыг ханга ажиллах нь зүйтэй байна. Үүнд:

               Нэг. Монгол улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 /Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, ороцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана/,  8.2 /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй/. 

               “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг”  гэж мөн хуулийн 3.1.11-д заасныг анхаарах нь зүйтэй байна.

               Хоёр. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д /Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно/ гэж заасан  ба энэ  хуулийн 18.5.1-18.5.2-д заасан ажлыг давхар эрхлэж болох бөгөөд өөрөөр хэлбэл багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил үүрэг гүйцэтгэхээс бусад ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно.

                Мөн  хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-д /ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг/ гүйцэтгэхээр заасныг  эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлэхгүй байна.

Энэ талаар тодорхой баримт дурьдвал:

               Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Баасандорж нь удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-д /ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг/ заасан  хориглолтыг зөрчсөн.

                 Үүнтэй холбогдуулан М.Баасандоржийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн  29 дүгээр 29.2, 29.2.3-д зааснаар албан тушаал бууруулан томилсон байна

                Цаашид Монгол улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.2 дах заалт, 8.2, 23.3 дах хэсэг болон Монгол улсын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын  шаардлагыг хангаж, улсын /ахлах/ байцаагч нараас гаргах мэдэгдэл, тайлбарыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж байхыг үүрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.