БААР, ФИТНЕСС, САУН, ДЭН БУУДАЛ, БИЛЛИАРД, СПОРТ ЗААЛНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ 3 САРЫН 30-НЫ ѲДѲР ХҮРТЭЛ ТҮР ЗОГСООЛОО

February 28, 2020 72

Дэлхийн 37 улсад тархаж, иргэдэд агаар дуслын замаар халдварлах аюулыг буй болгоод байгаа шинэ коронавирусын /COVID-19/ халдварт өвчний тархалт хөрш зэргэлдээх улс орнуудад буурахгүй байгаатай холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. ✅Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс 97 хувийн ирцтэйгээр өргөтгөсөн хуралдаан хийж, тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гарлаа.

✅Захирамжийн агуулга нь нийслэлийн иргэдийг коронавирусын халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэжээ.

⚠️Захирамжид:

✅Улаанбаатар хотруу орох, гарах автомашины хѳдѳлгѳѳнийг 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл үргэлжлүүлэн хориглох
Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг 3 сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох
✅Нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх
✅Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа амралт, сувиллын газрын судалгааг гаргах ажлын хэсгийг байгуулах
✅Ресторан пабын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахыг зѳвшѳѳрѳх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ТОЛГОЙТЫН СУВАГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

Иргэдийн дуу хоолой сайтад байршуулсан энэхүү зурган мэдээллийг үндэслэн ДБХХ-ийн даргын үүргийн даг

June 3, 2020

УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨӨГҮЙ, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын т

June 3, 2020

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭЧНЭЭ ХЭЛБЭРИЙН СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ТУХАЙ

МХЕГ-ын даргын баталсан 01/99 дугаарын удирдамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим их, дээд

June 3, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.