НАЛАЙХ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

February 10, 2020 50

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолоор өмчийн хэлбэр харгалзахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад НМХГ-ын дэд даргын 02-02/311, 02-02/322 тоот мэдэгдэл хүргүүлсэн.

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй боловсролын сургалтын байгууллагууд тус мэдэгдлийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа байдалд НМХГ-ын боловсролын хяналтын улсын байцаагчид гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллалаа.

Налайх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 5 сургууль, 8 цэцэрлэг, төрийн бус өмчийн 2 сургууль, 5 цэцэрлэг, Албан бус-Насан туршийн боловсролын 1 төв, 6 хүүхэд харах төв, нийт 27 байгуулага хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Мөн БСШУСС-ын 2020 оны “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” А/43 дугаар тушаал, БСШУСЯ-ын Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын 2020 оны “Тушаал хэрэгжүүлэх тухай ”4/500 албан бичиг, нийслэлийн Засаг даргын 2020 оны “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамж,  НБГ-ын 2020 оны “Зөвлөмж, чиглэл хүргүүлэх тухай” 1/147 тоот албан бичиг зэрэг тогтоол шийдвэрүүдийн дагуу байгууллага бүр төлөвлөгөө гарган, хяналт тавин ажиллаж байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хийгдэж буй ажлууд:  

  • Хорио цээрийн үед ажиллах ажлын төлөвлөгөө,  хариуцлагатай жижүүр эргүүлийн хуваарийг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
  • Удирдах дээд байгуулагаас гарсан тушаал шийдвэр, урьдчилан сэргийлэх зөвлөмж, брошур мэдээллүүдийг багш, ажилтнууддаа танилцуулан мэдээллийн самбар болон цахим хаягуудад байршуулсан.
  • Сургууль, цэцэрлэгийн анги танхим, коридорт цэвэрлэгээ үйлчилгээ хийн, өдөр тутмын ариутгал халдваргүйтгэл хийгдэж байна.
  • Зарим байгууллагууд үүдэндээ гар ариутгагч санитол, амны хаалт зэргийг байрлуулсан байна.  
  • Сургууль, цэцэрлэгийн болон ангийн группд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаагаа сайжруулах чиглэлээр мэдээ мэдээллээр тавьж, ТВ хичээлийн цагийн хуваарь, хичээлийн бичлэг зэргийг тухай бүрд нь хүргэн ажиллаж байна.
  • Багш нар ТВ хичээлийн агуулгад тохирсон нэмэлт даалгавар болон сурагчдынхаа түвшинд тохирсон агуулгаар даалгавар боловсруулан сурагчдад цахимаар өгсөн байна. Мөн багш нар эцэг эх, асран хамгаалагчидтай холбоотой байж сурагчиддаа даалгавар хэрхэн хийх талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
  • ТВ хичээл үзэх боломжгүй болон хараа хяналтгүй сурагчдын судалгааг гарган, сурагч нэг бүрд даалгавар боловсруулан өгсөн мөн тэдгээр сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгч ажиллаж байна.
  • ЭЕШ-д бэлтгэх зорилгоор сургууль бүр цахим орчинд групп байгуулан сурагчдад нэмэлт давтлага, зөвлөгөө өгч байна.
  • Сургуулиуд урлагийн болон спорт заалыг лацдаж, жижүүрийн тэмдэглэлд бичиж хүлээлцсэн байна.

Багш ажилтнууд хүүхдийг хараа хяналттай байлгах, аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөмж, мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ

“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамтарсан төлөвлөгөөний дагуу 3-р хорооны нутаг

May 25, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.