АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖИЛД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН 500-ААД АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

January 3, 2020 92

Монгол улсын Засгийн газрын түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 500-аад албан хаагч 5 чиглэлээр хяналт шалгалтын обьектуудад хуваарилагдан ажиллаж байна.
1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтарсан шуурхай штаб нийслэл, дүүргүүдэд байрлаж, албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар ажиллаж байна. Төв штаб нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байрлаж, 70128012, 98807012 дугаарын утсаар угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг авч, хийн хордлогын учир шалтгааныг тодорхойлох, түүхий нүүрс түлсэн, хот руу оруулж ирэхээр завдсан зөрчил мэдээллийг нэгтгэж, ҮАБЗ, ТЕГ, Нийслэл зэрэг холбогдох төрийн байгууллагуудад яаралтай хүргэх мэдээлэх үүрэгтэй.
2. Сайжруулсан түлшний үйлдвэрлийн хүртээмж, савлагаа, худалдаа, эрэлт нийлүүлэлтийг судлах зорилгоор Таван толгой ХХК-ийн дундын борлуулалтын 27 цэг, жижиглэн борлуулалтын 347 цэгүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Албан хаагчид долоо хоногийн 1,3,5 дахь өдрүүдэд борлуулалтын цэгүүдэд, 2,4 дахь өдрүүдэд дундын цэгүүдэд хүрч холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.
3. Тавантолгой ХХК дээр 24 цагаар ажиллаж буй албан хаагчид үйлдвэрлэлийн технологийн процесст хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, бүтээгдэхүүний нөөц түгээлт хадгалалтанд хяналт тавьж, тоо бүртгэлийг хийж, мэдээллийг Нийслэлийн Төв штабт хүргэдэг.
4. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоодод ажиллаж буй албан хаагчид нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэлд 24 цагаар хяналт шалгалт хийж, түүхий нүүрс нийслэлд оруулж ирэхээр завдсан үйлдлийг таслан зогсоож, Амгалангийн дулааны цахилгаан станцад буулгуулж, зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэдэд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч ажиллаж байна.
5. Агаарын чанарын хэлтсээс нүүрс түлэх зөвшөөрөлтэй 243 обьектын 389 зуух, янданд утааны шүүлтүүр тавиулах, зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээгээр түүхий нүүрс оруулж ирсэн эсэх зэрэг асуудлуудад байнгын хяналт тавьж байна.


НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

ХОЛБОГДОХ ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ БАРИМТГҮЙ ӨНГӨТ ЧУЛУУ ТЭЭВЭРЛЭН ЯВСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

Өлзийт автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  3864 ДУА улсын

July 31, 2020

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороод

July 29, 2020

ТАРВАГАНЫ 5 ТУЛАМ ТЭЭВЭРЛЭН ЯВСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай-Улаан

July 24, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.