ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨРХҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

December 16, 2019 87

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас гаргасан төлөвлөлт, үүрэг, хуваарийн дагуу тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, 4 дүгээр хорооны удирдлагууд, Манлайллын боловсролыг дэмжих +300 клуб, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг, НВЦ трейдинг ХХК, Зебра интернешнл дистрибьюшн ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ХУД-ийн 4 дүгээр хорооны 30-н өрхөд төрийн үйлчилгээг багцлан хүргэж
-Эрүүл мэндийг дэмжих
-Хүүхдийн боловсролын асуудалд анхаарах,
-Ажилтай орлоготой байлгах
-Нийгмийн даатгал, халамжид хамруулах зэрэг асуудлаар зөвлөн туслах арга хэмжээ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 30-н өрхийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, Оюуны хөрөнгө оруулах, манлайлагч сурагчийг бэлтгэх зорилгоор +300 клубын эрхийн бичгийг гардуулж, Эко-Эрүүл бүтээгдэхүүний дээжээс танилцуулан бэлэглэж, өрхүүдийн хэрэгцээ, шаардлага нөхцөл зэргийн судалгааг баяжуулж. иргэдээс болон өрхүүдээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч төлөвлөлтөд тусган зөвлөн тусалж ажиллалаа.

Холбоотой мэдээ

МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНД ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэли

February 21, 2020

МЕД ПОРТАЛ ЭМНЭЛЭГТ ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төл

February 20, 2020

ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн т

February 18, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.