НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР БОЛОН НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

December 10, 2019 216

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нийт албан хаагчдад зориулсан ээлжит “Мэдээллийн цаг” 2019 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр  “Тэнгис” кино театрын Их танхимд зохион байгуулагдлаа.

 Мэдээллийн цагийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Прокурорын газрын Хэлтсийн дарга Н.Энхтуяа “ Албаны сахилга хариуцлагыг сайжруулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр, Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Б.Чинзориг “Зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналтын аргачилсан зааварт орсон нэмэлт, өөрчлөлт болон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал ” сэдвээр мөн Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын Сургалт судалгааны төвийн багш Г.Оюунболд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенци болон МУ-ын нэгдэн орсон, албан ёсоор нийтлэгдсэн олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх, эрүү шүүлт тулгах, эрүүдэн шүүхээс ангид байх эрх ” сэдвээр тус, тус нийт албан хаагдчдад сургалт мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороод

July 29, 2020

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НМХГ, НАБТГ, НОБГ, Таван толгой түлш ХХК хамтран Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын

July 9, 2020

МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТАД АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА

Удирдлагын академи нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн

June 26, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.