ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРЬ 8 КОНВЕНЦИЙН ТАЛААРХИ ОЙЛГОЛТ ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

December 6, 2019 134

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, Монгол улс олон улсын хөдөлмөрийн байгууллагад нэгдэн орсны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулиас хамтран зохион байгуулсан “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенцуудын талаархи  ойлголт, хандлагыг дээшлүүлэх нь сургалт”-нд ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хамрагдлаа.

Сургалтаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, тэгш цалин хөлс олгох тухай 100 дугаар конвенц гэх мэт суурь 8 конвенцийн талаархи ойлголт өглөө.

Сургалтанд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож , багаар ажилласан үр дүнтэй сургалт боллоо.

Холбоотой мэдээ

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороод

July 29, 2020

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НМХГ, НАБТГ, НОБГ, Таван толгой түлш ХХК хамтран Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын

July 9, 2020

МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТАД АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА

Удирдлагын академи нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн

June 26, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.