ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИД САХИЛГЫН ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫГ УДГ-Т ХҮРГҮҮЛЛЭЭ

November 15, 2019 89

Иргэнээс “ХУД, 49-р цэцэрлэг хүүхдүүдээс цэцэрлэгийн ой гэж 3000 төгрөг, хандив гэж 3500 төгрөг хурааж байна гэх гомдолд ЗШШТ-хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Шалгалтаар Хан-Уул дүүргийн 49 дүгээр цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгчтэйгээ ярилцсаны үндсэн дээр 71-р цэцэрлэгийн 40 жилийн ойд зориулж тус цэцэрлэгийн багш нар, “Хонхтой бойтог ХХК-ийн дэрэгдэх EOR OF MUSIC ART CLUB-тай хамтран “Мэдэмхий бор” хүүхдийн жүжгийн хандивын тоглолтыг 2019 оны 11-р сарын 13-ны өдөр 15 цагт цэцэрлэгийн хүүхдүүдэд үзүүлсэн,

Хан-Уул дүүргийн 49 дүгээр цэцэрлэгийн арга зүйч нь удирдлагын зөвшөөрлөөр 71 дүгээр цэцэрлэгээс өгсөн 3500 төгрөгийн үнэ бүхий 200 ш билет авч 5 бүлгийн багш нараар дамжуулан цэцэрлэгийн хүүхдүүдэд 178 ширхэгийг тарааж, 74 билетний мөнгө 259 000 төгрөгийг төвлөрүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар сахилгын шийтгэл хүлээлгэх арга хэмжээний саналыг удирдах дээд газарт хүргүүллээ.

Холбоотой мэдээ

УЛСЫН БАЙЦААГЧИЙН ШИЙДВЭРИЙГ 3-Н ШАТНЫ ШҮҮХ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүннү Молл худалдааны төв байрлах “АБС

August 17, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.