СУРАГЧДААС ХУУЛЬ БУСААР ТӨЛБӨР ХУРААМЖ АВСАН ЗӨРЧИЛД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭЛ НООГДУУЛЛАА

September 12, 2019 57

СХД-ийн 18 дугаар хорооны иргэн  О-оос ирүүлсэн “…12 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчаас сургуульдаа эд хөрөнгө авна гэж хүүхэд бүрээс 35,000 төгрөг хурааж байна. Мөн сургуулийн хүүхдүүдэд 40,000 төгрөгөөр бие тамирын хувцас маргааш шахна гэж мэдэгдэж байна. Энэ үйлдлийг зогсоож яаралтай арга хэмжээ авч өгнө үү…” гэх гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 12 дугаар сургуулийн үйл ажиллагаанд 2019.09.10-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

            Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх  зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай аман хэлэлцээр хийж худалдан борлуулж байсан, 1 дүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл, 3 хос уут /аяга, хувцас, гутлын уут/ зэргийг авахаар хүүхэд бүрээс 35,000 төгрөгийг хууль бусаар хураасан зөрчил илэрлээ.             Шалгалтын явцад тус сургуульд “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК–ны үйлдвэрлэсэн биеийн тамирын хувцас худалдан борлуулж байсан үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан 12 дугаар сургуулийн холбогдох албан тушаалтанд  “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа

Холбоотой мэдээ

ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УДИРДЛАГУУДАД МАЛ АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ ИРГЭДЭД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 01/01 дугаартай алб

July 10, 2020

БАЯР НААДМЫГ УГТСАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 01/13 тоот урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу Сонгиноха

July 10, 2020

МАЛ НЯДЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Нийтийг хамарсан баяр ёслол, махны хэрэгцээ нэмэгдэж буйтай холбоотой малаас хүнд дамжин халдварлада

July 7, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.