ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БҮРДҮҮЛСЭН БАЙДАЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

September 11, 2019 31

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/54 дугаартай “Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу II үе шат болох үдийн цай хөтөлбөрийн хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын баталгаажилт, дотоод хяналтын тогтолцоо бүрдсэн байдалд хийгдэх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад Сүхбаатар дүүргийн 2, 4, 6, 16, 58, 45, 71, Элбэг, Ертөнц, Эрдмийн уурхай дунд сургуулиудыг хамрууллаа.

Сүхбаатар дүүргийн  2, 4, 16 дугаар сургуулиудын хоолны газруудад БСШУЯ, ШУТИС–ын хамтарсан “Инноваци төсөл”-ийг хэрэгжүүлэн, эрүүл ахуй, хүнсний технологийн дагуу урсгалыг зохион байгуулах шаардлагатай өрөө тасалгааг нэмэгдүүлэн, их засварын ажил хийгдэж, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Одоогийн байдлаар 4 сургуулийн хоолны газрын засварын ажил бүрэн дуусаагүй байна.

Ерөнхий боловсролын 4, Элбэг, Ертөнц, Эрдмийн уурхай сургуулиуд үдийн цай үйлчилгээг сурагчидад ширхэгийн бүтээгдэхүүн, сүү, жүүсийг олгох байдлаар зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ

ИЛ ЗАДГАЙ ХОГ ШАТААСАНД АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Иргэнээс ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг ахуйн хогоо шатаагаад байгаа тухай мэдээллийн д

May 31, 2020

“ХОС БИЛЭГ” ХХК-НИЙ РЕСТОРАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

НМХГ-ын даргын баталсан 02-01/85 дугаартай “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяна

May 31, 2020

COVID-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хотын соёл” аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн 11-14 дүгээр хорооны 100 айл орчмын барилгын материалын

May 31, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.