September 16, 2019 57

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн яамны харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд болж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГ-аас дараах үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байна. Үүнд: -Зуух, даралтат сав, өргөх механизмыг улсын бүртгэлд хамруулах; -Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох; -Япон улсаас импортолсон 2011 оноос өмнө үйлдвэрлэгдсэн авто тээврийн хэрэгсэлд цацрагийн бохирдлын хэмжилтийг үнэ төлбөргүй хийх; -Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг цахим бүртгэлд бүртгэж код олгох; -Иргэд, даатгуулагчдын хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, архивын лавлагаа, бусад холбогдох баримтыг үндэслэн тэдний нийт ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, Төрийн алба хаасан хугацаа зэргийг тооцож өгөх; -Аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр тоног төхөөрөмжийн гэрчилгээ олгох; -Ашигт малтмалын хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг хянах; -Тэсрэх материал тээвэрлэх хуудас олгох; -Шахмал түлш худалдан борлуулж буй цэгүүдийн байрлал, мэдээлэл өгөх; -Иргэний хүсэлтийн дагуу хувийн хэрэглээний мах, амьтны 2 төрлийн гэрчилгээ олгох, ургамал, малын гаралтай бүтээгдэхүүнд экспорт, импорт, дамжин өнгөрөх гэрчилгээ, мэдэгдэл олгох; -Явуулын лабораторид жимс, хүнсний ногоо, сүү, сүүн болон гурилан бүтээгдэхүүн, архи, спирт, ундаа, шүүсэнд химийн шинжилгээ хийхээс гадна хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зөв сонголт, чанар аюулгүй байдлын баталгаажилтын талаар мэдээлэл өгч, шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах үзүүлэн сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ

“COVID 19” /короновирус/ вирус тархахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд НМХГ-аас хийгэж буй ажилууд

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бэлэн байдлын үед а

February 26, 2020

Цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгуулуудын анхааралд

Нийслэлд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй цацрагийн  үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, ба

February 26, 2020

Иргэдээс сэтгэл ханамжын судалгаа авах санал асуулга

Танд энэ өдрийн мэнд хүргэе! Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн зүгээс өг

February 26, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.