ИЗРАЙЛ УЛСЫН ТЕЛ-АВИВ ХОТОД ЗОХИОГДСОН “ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД ГАРЧ БОЛЗОШГҮЙ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

September 2, 2019 27

НЭГ. Хамрах хүрээ, хугацаа,  зохион байгуулагдсан газар

Олон Улсын Атомын Энергийн агентлаг /ОУАЭА/-ийн бүс нутгийн төсөл RAS-/9089/-ийн шугамаар Израйл Улсын Тел-Авив хотод зохион байгуулагдсан “Туяа эмчилгээний үед гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт олон улсын сургалт, семинарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Э.Уранцэцэг, Хавдар судлалын үндэсний төвийн ЭТҮ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, ХӨЭК-ийн удирдагч, ЦАА-ны дарга Ц.Уранчимэг, Цацрагийн хяналтын физикч инженер  Ш.Мөнхбат нар оролцож, мэдлэг, мэргэжилээ дээшлүүллээ.

Тус олон улсын сургалт нь туяа эмчилгээний үед гарч болзогүй осол, түүнээс урьдчилан сэргийлэх, дэлхий нийтэд гарсан туяа эмчилгээний ослууд, түүний сургамж, авсан хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх менежментийг хэрхэн зохион байгуулах, алдаанаас суралцаж, дахин гаргахгүй байх тал дээр ослын сургалтуудыг тогтмол хийж байх, туяа эмчилгээний үед гарах алдааг багасгаж эмнэлгийн болон улсын цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх  эрсдлийн менежмэнтээ боловсруулах, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах, хяналтыг сайжруулах, цацрагийн ослын үед ажиллах хариу арга хэмжээ авах, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий эмнэлгийн байгууллага, хяналтын байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, SHEBA эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, дадлага сургуулилт хийх, бусад орны туршлагаас харилцан суралцахад чиглэгдсэн. Сургалтад Монгол, Бангладеш, Вьетнам, Шри-Ланка, Израйл зэрэг орны 6 орны 22 оролцогчид хамрагдсан.  

Хоёр.Сургалт, семинарын хөтөлбөрийн агуулга

            Сургалт, семинар хөтөлбөрийн дагуу лекц, дасгал ажил гэсэн хэлбэрээр явагдсан. Үүнд:

  • Сургалт, семинарын агуулга, зорилго
  • Туяа эмчилгээний чанар, аюулгүй ажиллагаа
  • Болзошгүй аюул эрсдлийн менежмент
  • Туяа эмчилгээний үед гарсан ослын тохиолдолууд
  • Дасгал ажил: Ослоос урьдчилан сэргийлэх дасгал
  • Туяа эмчилгээний ослын үед өвчтөнд үзүүлэх үр дагаварууд
  • Ослын дараах харилцаа холбоо- өвчтөн, байгууллага, хяналтын байгууллагуудад мэдээллэх
  • Ослын систем SAFERON, түүний үзүүлэлтүүд
  • Ослын сургалтын системчлэл, нэр томъёо, хэмжигдэхүүн
  • Дасгал ажил: SAFERON-д өгөгдлүүдийг оруулах, бүртгэх, тайлан гаргах
  • Орон нутгийн туршлага QUATRO аудит
  • Үндсэн кейсийн шинжилгээ хийх
  • Дасгал ажил: Үндсэн кейсийн шинжилгээ
  • IMRT ослын тохиолдлын түүх
  • Дасгал ажил: IMRT осол болсон хүчин зүйл, үйл явдал, учир шалтгааныг тодорхойлох түүний үр дүнг хэлэлцэн ярилцах
  • Туяа эмчилгээний үүсгүүрт тавих хяналт
  • Аюулгүй ажиллагааны соёл
  • Эрүүл мэндийн байгууллагын доголдол, дутагдал болон түүний үр дагаварын шинжилгээ
  • Дасгал ажил: Эрүүл мэндийн байгууллагын доголдол, дутагдал болон түүний үр дагаварын шинжилгээ хийх
  • Аюулгүй ажиллагааны шинэ технологийг үнэлэх
  • Гарч болзошгүй эрсдэлийг үнэлэх: Харьцуулалтын арга, дасгал
  • Туяа эмчилгээний тасгийн чанарын гарын авлага: Шинэ парадигма
  • Эмнэлгийн симуляцид сургах харилцаа холбоо
  • Улс орнуудын илтгэл танилцуулга

            Сургалт, дасгал ажлыг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Израйл, Швед Улсын  сургагч багш нар удирдан явуулсан.

Гурав. Цаашид авч хэрэгжүүлэх ажил

  • Сургалт, семинарт оролцсон тухай талаар тайлан бичиж, Цөмийн энергийн комиссын Ажлын албанд хүргүүлэх;
    • Сургалтад оролцсон талаар дээд шатны удирдлагуудад танилцуулах;
    • Сургалтын материалыг Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс болон Тамгын газарт өгч, холбогдох албан хаагч нарт ашиглуулах;
    • Туяа эмчилгээний цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангуулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагтай  хамтран ажиллах;
    • Туяа эмчилгээний цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангуулахад тавих хяналтыг чангатгах;
    • ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн Цацрагийн ослын төлөвлөгөөнд холбогдох тодотголуудыг оруулж, шинэчлэн сайжруулах;
    • Цацрагийн ослын талаар болон цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр олон нийтэд зөв мэдээлэл хүргэх, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
    • Туяа эмчилгээний үед гарч болох эрсдэлүүдийг тооцож, эсрдлийн менежментийг ХСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран гаргах;
    • Туяа эмчилгээний тасагт цацрагийн осол, аппаратны аюулгүй ажиллагаа болон дэвшилтэт технологиудын талаар зохион байгуулах сургалтыг нэмэгдүүлж хүний нөөцийг улам чадавхжуулах;

            Дөрөв. Дүгнэлт

            Энэхүү сургалт, семинар нь туяа эмчилгээний үед гарч болох цацрагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангах, дэлхийд гарсан цацрагийн ослоос суралцах, улс орнуудын туршлага, дэвшилтэд технологи, ослын үед авах хариу арга хэмжээ, дасгал сургуулилтад хамрагдаж, туяа эмчилгээний үед гарах алдааг багасгаж эмнэлгийн болон улс орныхоо хүн амыг хамгаалах, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх эрсдлийн менежментийг боловсруулахад чухал суурь мэдлэгийг өгсөн ба цацрагийн ослын үед ажиллах, аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий дотоодын байгууллагы хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, цацрагийн ослын SAFERON системтэй танилцаж, цацрагийн талаар онолын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой сургалт болсон гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СОЁЛ, МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Бельги улсын Брюссель хотноо 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд Европын холбоо б

January 24, 2020

ЯПОН УЛСАД “БАРИЛГЫН САЛБАРЫН ХАБ-ЫН СУРГАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ”-Д ОРОЛЦЛОО

Нэг. Сургалтын зорилго Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх бодлого төл

November 28, 2019

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЦӨМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГААНЫ ХУРАЛД ОРОЛЦЛОО

Ази номхон далайн цөмийн аюулгүй байдлын баталгааны сүлжээ, АНУ-ын Эрчим хүчний яам, Вьетнам у

October 14, 2019

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.