СҮХБААТАР ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГУУДЫН УГСРАЛТЫН АЖЛЫГ ЗОГСООЖ, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЯЗГААРЛАЛАА

September 2, 2019 56

МХЕГ-ын 2019.01.15-ны өдрийн 01/16 дугаартай “Улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүгийн эх үүсвэрээр баригдах барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа, баригдсан барилга байгууламжид холбогдох чиглэлийн улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар “барилгын тухай” хуулийн 26.1.1 дэх заалт,”зөрчлийн тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 5.2, 7.4 дэх заалтыг зөрчсөн барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эхэлсэн зөрчил илэрсэн доорх барилгуудад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанитай хамтран гүйцэтгэлийг шалгаж, зөрчил дутагдлаа арилгаагүй иргэн аж ахуйн нэгжийн барилга угсралтын ажлыг зогсоож, цахилгаан эрчим хүчээр хязгаарлалаа.

  • Захиалагч: Иргэн Б.Ө
  • Гүйцэтгэгч : Тодорхойгүй
  • Хаяг: СБД 9 хороо Хийморь оффис барилгын баруун талд
  • Захиалагч: Иргэн М.Б
  • Гүйцэтгэгч : Андын Зам Констракшн ххк
  • Хаяг: СБД 9 хороо V телевизийн баруун талд
  • Захиалагч: Иргэн Г.Батбаатар, М.Отгонбаяр Нарын захиалгатай үйлчилгээний барилга
  • Гүйцэтгэгч:Зангараг Констракшн ххк
  • Хаяг: СБД 7 хороо СБДЗДТГ-ын урд талд
  • Захиалагч: Нар Урт ххк-ийн үйлчилгээ, орон сууцны барилга
  • Гүйцэтгэгч: Нар Урт ххк
  • Хаяг: СБД 1 хороо Олимпын гудамж орон сууцны 26 дугаар байрны урд талд
  • Захиалагч: Иргэн Т.Самбасанчирын зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга
  • Гүйцэтгэгч: Тодорхойгүй
  • Хаяг: СБД 1 хороо орон сууцны с-61 дүгээр байрны урд талд
  • Захиалагч:
  • Авзага Трейд ххк-ийн захиалгатай орон сууцны барилга б блок
  • Гүйцэтгэгч: Авзага Трейд ххк
  • Хаяг: СБД 5 дугаар хороо 6 дугаар сургуулийн урд талд

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ТОЛГОЙТЫН СУВАГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

Иргэдийн дуу хоолой сайтад байршуулсан энэхүү зурган мэдээллийг үндэслэн ДБХХ-ийн даргын үүргийн даг

June 3, 2020

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДИЙН ЖАГСААЛТ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэгт заасны дагуу олон

May 27, 2020

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН САН ТЕХНИК, ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛ СУУРИЛУУЛАХ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД:

Хэмжил зүйн тухай” хуулийн хэрэгжүүлэх, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 6 дугаар сарын 22

May 26, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.