БАРИЛГЫН АЖИЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

August 29, 2019 40

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/40 тоот  “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар хяналт шалгалт хийгдэж байна.Шалгалтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Эрчимт сүлжээ” ХХК-ний захиалгатай, ерөнхий гүйцэтгэгч Дельта констракшн ХХК, “Токио таун” төслийн  102 дугаар блокийн угсралтын ажил хийж буй “Эверист констракшн” ХХК нь барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил хийж байсан, мөн тус хороонд “Герман стандарт” ХХК-ны захиалгатай “Монконс” төслийн  ажил нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй явагдаж байсан зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу харьяаллын дагуу дэд бүтцийн хяналтын хэлтэст зөрчлийн талаархи гомдол мэдээллийг шилжүүлэн ажиллалаа.  Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

ЦАГИЙН ХЯЗГААР ЗӨРЧИН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАНД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Нийслэлийн Засаг даргын 2020 оны а/616 дугаар захирамж, Хан-уул дүүргийн засаг даргын а/210 дугаар з

May 22, 2020

НООС НООЛУУР, АРЬС ШИР, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуй

May 22, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.