БЗДҮҮРЭГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ, ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

August 29, 2019 21

МХЕГ-ын даргын 2019 оны 01/54 дугаартай Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд шинээр баригдах болон өргөтгөл, засвар хийгдэж байгаа 24 боловсролын сургалтын байгууллагыг хамруулахаар төлөвлөж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хяналт шалгалт хийгдэж байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 126 дугаар сургуульд хяналт шалгалт хийлээ.

Тус сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгч Немо ХХК  2011 онд 3 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн, 2017 онд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан боловч барилгын ажил өнөөг хүртэл долоон жил үргэлжлэж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус сургуулийн барилгын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж барилга тенхикийн хяналтын улсын байцаагчийн 02-07-112/639 дугаартай албан шаардлага хүргүүлсэн.

Хяналт шалгалтаар сургуулийн барилгын дотор засал, гадна тохижилт, шатны хашлага, биеийн тамирын заал, ариун цэврийн өрөөний тохижилтын ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.

Холбоотой мэдээ

ИРГЭНЭЭС ИРСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэ

May 25, 2020

ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээ

May 25, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.