ШАТНЫ ХААЛТ ХАМГААЛАЛТ ХИЙГЭЭГҮЙ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГААГ ДАГАЖ МӨРДӨӨГҮЙ ЗЭРЭГ ЗӨРЧЛУУД ИХЭЭР ИЛЭРЧ БАЙНА

August 2, 2019 37

МХЕГ-ын даргын баталсан тоот 01/36 тоот “2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын туслан гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 2,3, 18 дугаар хороонуудад барилга угсралтын ажил гүйцэтгэж буй Мөнх Өсөх нэмэх ХХК, Хөх Үзүүр ХХК, Бридж констракшн ХХК, Тэрбиш ХХК-иудын үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль  түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэнд  хяналт шалгалт хийгдлээ.

           Шалгалтаар Мөнх Өсөх нэмэх ХХК, Хөх Үзүүр ХХК, Бридж констракшн ХХК, Тэрбиш ХХК-иуд нь дотоод хяналтын журам тогтоож мөрдөөгүй, ажлын байранд дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэвшээгүй мөн ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгээгүй, шатны хаалт хамгаалалт хийгээгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүй  зөрчлүүд илэрлээ.

          Бридж констракшн ХХК, Мөнх Өсөх нэмэх ХХК-иудад улсын байцаагчийн  хугацаатай албан даалгавар хүргүүлж, илэрсэн зөрчилд нь ЗТХ-иар арга хэмжээ авч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Холбоотой мэдээ

УРГАМАЛ ХАМГААЛАЛ, ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТААР ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/88 тоот “Хүлэмж, зоорь, хүнсний ногооны

May 31, 2020

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох мэргэжлийн сургал

May 31, 2020

БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗҮҮН ТАЛЫН АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭРХ ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

БГД-ийн 16-р хороо, Бөмбөгөр худалдааны төвийн зүүн талын автобусны буудлын гадна орчинд нийтийн эзэ

May 31, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.