ЦАЦРАГТАЙ АЖИЛЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАРЛАГЫН ХУВИЙН ТУН ХЭТЭРСЭН 5 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

June 11, 2019 42

Ионжуулагч цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын цацрагтай ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй цацрагийн шарлагын тунг хянах, үндэслэлгүйгээр нэмэгдэл шарлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд тогтмол хийж гүйцэтгэж байна. 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс Нийслэлийн хэмжээнд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй рентген оношилгоо, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, хил гааль, нисэхийн салбарын нийт 190 байгууллагын 904 цацрагтай ажиллагчдын тунгийн хэмжилтийн дүнг сар бүр үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулан ажиллаж байна. 
2019 оны хагас жилийн байдлаар цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн сарын дундаж хэмжээнээс хэтэрсэн 5 тохиолдол илэрсэн. Цацрагтай ажиллагчдын нэмэгдэл шарлага илэрсэн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор шалгалт хийхэд нэмэгдэл шарлага нь ажил үүргээ гүйцэтгэхдээ авсан мэргэжлийн шарлага биш болохыг тогтоолоо.
Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг гүйцэтгэх гэрээний заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй 1 байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгох шийтгэлийн арга хэмжээ авлаа. Мөн шүдний зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр зогсоож, цацрагийн аюулгүй байдлыг хангуулан, цацрагтай ажиллагчийг цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ
БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

ДҮҮРГҮҮДИЙН ГҮНИЙ ХУДГИЙН УНДНЫ УСАНД ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу ундны ус нь цацр

May 26, 2020

ХИХ” ХХК-ИЙН ХОЁР ТӨРЛИЙН ВАКУС НЬ ХАЯГ ШОШГЫН ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА

МХЕГ-ын даргын баталсан 2020 оны 01/13 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” у

May 26, 2020

ИРГЭНЭЭС ИРСЭН ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэ

May 25, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.