“ГРАНД СПА” БИЕ УГААЛГА, МАССАЖНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО

May 17, 2019 38
<![CDATA[


Иргэний гаргасан гомдлын дагуу БГД-ийн 4-р хороо, 2-р хороолол, Гаалийн 2-р байрны 23 тоотод үйл ажиллагаа явуулж буй “Гранд спа” бие угаалга, массажны газарт 2019 оны 05-р сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад бие угаалга массажны газар нь зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй байранд үйл ажиллагаа явуулж байна. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй зөрчлүүд илэрлээ. Массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй, физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй байсан тул прокурорын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

]]>

Холбоотой мэдээ

ХУГАЦАА ДУУССАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ БАЙСАНД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Хархорин худалдааны төвийн хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Эх үрсийн баяр”-ыг угтсан

May 28, 2020

ХУГАЦАА ДУУССАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ БАЙСАНД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Хархорин худалдааны төвийн хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Эх үрсийн баяр”-ыг угтсан

May 28, 2020

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЛЭЭ

МХЕГ-ын даргын баталсан 2020 оны 01/13 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” уди

May 28, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.