ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДЛЫГ НЭВТРҮҮЛЭХ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

May 9, 2019 48
<![CDATA[

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 онд хийгдэх төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрх зүйн орчинг сурталчлан таниулах, мэдлэг олгох зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс хамтран сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын захирал, албан хаагчид хамруулан сургалтыг зохион байгуул
лаа.Сургалтанд Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрх зүйн орчин ба бизнес хөгжлийн асуудал сэдвээр ШУТИС-ийн дэд профессор,  доктор Ц.Одбаяр, Хоолны шим тэжээл, илчлэг сэдвээр ТТДС-ийн багш, Хүнс судлалын ухааны магистр Л.Ганцолмон, Хоол үйлдвэрлэлийн газруудад эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, байгууллагын дотоод хяналт, Зөрчлийн тухай хууль сэдвээр Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор,  Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Батцэцэг, хоолны технолигийн картад шим тижээл, илчлэг тооцох талаар Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Дуламсүрэн  нар илтгэл тавилаа.

]]>

Холбоотой мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс зохион байгуулж буй Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа-20

May 27, 2020

“ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА” СЭДЭВТ ОНЛАЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтад тавигдах шаардлага” сэдэвт  онлайн сургалтыг МХЕГ-ын ХАБХААХГ-

May 21, 2020

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА

Баянгол дүүрэг дэх “Грийн фактори” ХХК-д 2020 оны 05 дугаар сарны 12-ний өдөр хүнсний үйлдвэрлэл эрх

May 20, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.