СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА ЗӨРЧСӨН БАЙНА

April 22, 2019 27
<![CDATA[

Баянзүрх дүүргийн “Дондогмаа” цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэгийн барилга цэцэрлэгийн зориулалтын бус, мэргэжлийн багшлах боловсон хүчин хангалтгүй, цэцэрлэгийн эзэмшил газарт шаардлага хангасан гадна тоглоомын болон биеийн тамир, туршилтын талбайгүй, сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, ном бичгийн хэрэгсэл, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом хангалтгүй байгаа нь Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандарт, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын  сайдын 2019 оны А/118 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг зөрчсөн нөхцөл тогтоогдсон тул зөрчлийн хэрэг нээн ажиллаж Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. . Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.     

]]>

Холбоотой мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНАХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАНДАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын баталсан 2020 оны 01/79 дугаартай удирдамжийн дагуу Ба

May 31, 2020

ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮЦНҮҮДЭД МЭДЭГДЭЛ ӨГЛӨӨ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын мэдэгдэх хуудсыг  дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмш

May 31, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.