БАРИМАЛЫГ АЛТААР БҮТЭЭСЭН БОЛОХЫГ НЬ РЕНТГЕН ЦАЦРАГИЙН ТУСЛАМЖТАЙГААР ТОГТООЖЭЭ

January 23, 2019 24

Нэрт уран барималч Benvenuto Cellini –ийн бүтээл болох нийт 60 сая еврогоор үнэлэгдэх “Saliera” нэртэй алтан баримал нь 2003 онд Австри Улсын нийслэл Вена хотод байрлах нэгэн түүхийн музей / Kunsthistorisches Museum Vienna/-гээс хулгайд алдагджээ. Гурван жилийн турш дэлхийг дамнасан эрэл хайгуулын дүнд уг баримлыг 2006 онд Вена хотоос холгүй орших нэгэн ойд булсан байхыг олж, цагдаа болон музейн албан хаагчид баримлын шинж чанар, бүрэн бүтэн байдал, эх хувь нь мөн эсэх, чухам ямар нөхцөлд хадгалагдаж байсныг тодруулахаар Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн лабораторид илгээсэн байна. 
Рентген цацрагийн бодис дундуур нэвтрэх чадварыг ашиглан анализ хийдэг рентген флюресценцийн спектрометр /XRF/-ээр Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн мэргэжилтнүүд шинжилж үзэхэд тус үнэт бүтээл нь харьцангуй сайн нөхцөлд хадгалагдаж байснаас гадна бараг 90%-ийн маш цэвэр алтаар бүтээсэн баримлын эх хувь мөн болохыг нь тогтоожээ. 
Өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баримлыг музейн танхимд нь буцаан байрлуулж, үзэгчдийн өмнө дэлгэн харуулсан байна. 

Эх сурвалж: Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн цахим хуудас

 

 

 

Холбоотой мэдээ

АНХААРАЛ СЭРЭМЖҮҮ БҮҮ АЛД, АМНЫ ХААЛТАА ЗҮҮЦГЭЭЕ

[video width="1280" height="720" mp4="http://inspection.gov.mn/new/ulaanbaatar/wp-content/uploads/si

May 11, 2020

2019 ОНЫ БАЙГУУЛЛАГЫН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД

Төрийн хяналтын чиг үүрэг, зорилгыг нэр төртэйгээр хэрэгжүүлэн хамт олноо манлайлан ажиллаж, байгуул

March 22, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.