НИЙТИЙГ ХАМАРСАН БАЯР, ЁСЛОЛ ТЭМДЭГЛЭЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ХООЛ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ГАРАЛТАЙ ХОРДЛОГО, ХОРДЛОГОТ ХАЛДВАР ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

May 27, 2022 172

Эх үрсийн баярыг тохиолдуулан хоол, хүнснээс гаралтай хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Зуунмод сумын хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТЫГ хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар хийж гүйцэтгэж байна. Тус шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан, гарал үүсэл тодорхойгүй 8 нэр төрлийн 96 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулж байсныг татан авалт хийлгэж, тухайн байгууллагын ДОТООД ХЯНАЛТ-ын хүрээнд устгуулан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээ үзүүлж байна. Иймд ИРГЭН ТА чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнсийг сонгон хэрэглэж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байна уу. Урьдчилан сэргийлэх хяналт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Ургамал хамгаалах химийн бодис, бордооны хэрэглээ, хадгалалтын байдалд тандалт судалгаа хийгдэж байна.

Төвймгийн Засаг даргын захирамж, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Сүмб

August 29, 2022

“Төв түмний сүүн соёл” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

"Төв түмний сүүн соёл" 2022 амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр 27 сум

August 29, 2022

© 2022 Төв аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.