Малын гоц халдварт мялзан өвчинтэй тэмцэх хяналтын цэгийн үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

April 21, 2022 309

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн Заслан гэх газар хаваржиж байгаа 3 айлын малд бог малын гоц халдварт мялзан өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналтын цэгийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, Онцгой байдлын газар, Малын эмнэлгийн газрын холбогдох албан хаагчидтай хамтран 2022 оны 04 дүгээр сарын 11, 20-ны өдрүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Сэргэлэн сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/238 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтын 2 цэг ажиллуулан хүн, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, тээврийн хэрэгсэл, уст цэг, орчны халдваргүйтгэл хийх, ойролцоох малчдад сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Сэргэлэн сумын Засаг даргад Бог малын мялзан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тархалтыг бууруулах тухай 19-02-006/315 тоот зөвлөмжийг хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж байна. Уг өвчнөөр 3 өрхийн 250 бог мал хорогдож, 87 малыг тусгаарлан Жаран дөлгөөн, Эрдэнэ буман мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар шинж тэмдгийн эмчилгээ, мал хот, ус, тэжээлийн онгоц малын тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж ажиллаж байна.

Холбоотой мэдээ

ТӨВ АЙМАГТ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.

ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн

May 17, 2022

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр голт бор, буйлс модны суулгацыг тарьлаа.

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүр

May 16, 2022

© 2022 Төв аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.