Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэж эрсдлээс сэргийллээ

2022-06-01 137

2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны 01 сарын 06-ны өдрийн “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн хүрээнд Баруун-Урт сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэр 3, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ 17, мини маркет 21, хүнсний дэлгүүр 30, супермаркет 5, худалдааны 4 төвд хяналт шалгалт хийж гүйцэтгэв.
Шалгалтаар 202 зөрчил илрүүлснээс 186 буюу 92.0 хувийг газар дээр нь арилгуулж, Хяналт шалгалтаар 27 аж ахуйн нэгжийн 94 нэр төрлийн 494 ширхэг, 2,8 кг хүнсний бүтээгдэхүүн хадгалалтын хугацаа дууссан байсныг буцаан татан авалт хийлгэж үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн 2 аж ахуйн нэгжийн 4 нэр төрлийн 10 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч Сүхбаатар аймгийн МХГ-ын лабораторид хими, нян судлалын шинжилгээг 38 үзүүлэлтээр шинжлүүлэн хариуг хүргүүлж ажиллав. Эерэг сорьц илрээгүй болно.
Хяналт шалгалтын явцад 27 зөвлөмж, 56 мэдэгдэл хүргүүлж, 13 иргэнийг сургалтад хамруулсны зэрэгцээ 73 аж ахуйн нэгж, 126 хүнд зөвлөгөө өгч ажиллав. Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүнсний худалдаа, үйлчилгээний 19 иргэн, аж ахуй нэгж байгууллагад зөвшөөрөл олгосон байдалд хяналт тавин ажиллалаа.

Холбоотой мэдээ

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэж эрсдлээс сэргийллээ

2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан

2022-06-01

ХАБЭА-н сарын аяны хүрээнд Мөнххаан суманд ажиллалаа

ХАБЭА сарын аяны хүрээнд Мөнххаан сумын боловсролын салбараас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн т

2022-04-27

Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм сэдэвт сургалт

Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм

2022-04-06

© 2022 Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.