Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлоод талархал илэрхийлэв.

2020-09-28 141
Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ өдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Шадар сайд дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
Мэргэжлийн хяналтын байгууллагын боловсон хүчний бодлого тогтвортой, мэргэшсэн байхад анхаарах,
Өвчин, осол гэмтэл гарсан ч төрийн нэрийн өмнөөс хамгийн түрүүнд очдог цөөхөн хэдэн байгууллагын нэг нь Мэргэжлийн хяналтын байгууллага. Тийм учраас албан хаагчдынхаа нийгмийн асуудал болон мэргэшүүлэх чиглэлд байнга анхаарч ажиллах,
Коронавируст халдварын улмаас хүнд нөхцөлд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүддээ зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэв.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлоод талархал илэрхийлэв.

Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ өдөр Сүхбаатар аймаг

2020-09-28

© 2020 Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.