НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024

09/06/2021 146
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тавдугаар хэсгийн 5.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газартай хамтран уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон талбайг нөхөн сэргээх, дээрх газруудад тодорхой үе, шаттайгаар нөхөн сэргээлт хийж нөхөн сэргээлтийн хэмжээг нэмэгдүүлэх “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдээр шаардлагатай бусад газруудад дүйцүүлэн хамгааллын хүрээнд нөхөн сэргээлт хийлгэх ажил уг арга хэмжээгээр албажин хэрэгжиж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дүйцүүлэн хамгааллын нөхөн сэргээлтийг Түшиг сумын “Шар нарст” ХХК, Ерөө сумын “Ди Зэт энд Ай” ХХК, “Баяжмал алт” ХХК, “Бугант нандин” ХХК, “Болд төмөр Ерөө” гол ХХК, “Инфинити спейс” ХХК, Хүдэр сум дахь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК зэрэг аж ахуйн нэгжүүд нилээд эрчимтэй хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Ерөө сумын Бугант тосгоны “Толгойт”, Хүдэр сумын “Цагаан зүрийн гол” зэрэг газруудад дүйцүүлэн хамгааллын нөхөн сэргээлт 2021.08.15-ны байдлаар техникийн нөхөн сэргээлт 30 га талбайд, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 2021 оны төлөвлөгөөт нөхөн сэргээлт: техникийн нөхөн сэргээлт 32,3 га, биологийн нөхөн сэргээлт 14,4 га талбайд тус тус хийсэн гүйцэтгэлтэй явагдаж байна.
“Бороо гоулд” ХХК дүйцүүлэн хамгааллын нөхөн сэргээлтийн хүрээнд Баянгол сумын Бортолгой гэх газарт 5,7 га талбайд ойжуулалт хийж 3060 ш улиас, 19 төрлийн 500 ш жимсний мод, бут тарьж ургуулсан байна. Нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд үүнийг цаашид улам эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Холбоотой мэдээ

НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тавдугаар хэсгийн 5.1.8 дахь

09/06/2021

© 2021 Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.