“Нөхөн сэргээлт-2024” уул уурхайн ашиглалт, олборлолтын явцад эвдрэлд орсон газарт хийх нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгааллын талаар цахим уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Энэхүү цахим уулзалтад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт уул, уурхайн ашиглалт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй 17 аж ахуйн нэгжүүд, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, холбогдох улсын /ахлах/ байцаагч, мэргэжилтнүүд болон Цагдаагийн газрын тухайн асуудал хариуцсан мөрдөгчид болон уул уурхай бүхий 7 сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар оролцлоо.
Уул уурхайн нөхөн сэргээлтийн явц, ололт дэвшил, тулгамдаж буй асуудал, туршлага, цаг үеийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогчид санал солилцон ажиллалаа.