
Сэлэнгэ аймагт 2021.05.01-ний өдрөөс эхлэн иргэдэд Коронавируст халдварын эсрэг вакцины 2-р тунг cумын ЭМТөвийн байнгийн болон явуулын цэгүүд, Сүхбаатар сумын түр 10 цэгт мөн 2021.05.02-ны өдрөөс эхлэн 50 наснаас дээш ахмадууд болон зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 3 түр цэгүүдэд вакцины 1-р тунг хийж эхэллээ.
Тус цэгүүдэд Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчид тогтмол хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, зөвлөмж туслаж ажиллаж байна.