
Сэлэнгэ аймагт коронавируст халдварт цар тахлаас “COVID-19”-ийн өвчлөлт, халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын 2 дахь тун хийх үйл ажиллагаа 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 08 цагаас эхэллээ. Вакцинжуулалт 12 цэгт хийж эхэлсэн бөгөөд тус газарт улсын байцаагчид газар дээр нь хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүхбаатар сумын вакцин хийгдэж байгаа цэгүүдэд газар дээр нь үзэж танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн бусад сумдад хийгдэж байгаа вакцинжуулалтын мэдээллийг 3 цаг тутамд авч зөвлөмж, чиглэл өгч ажиллаж байна.
Вакцинжуулалт болон хяналт тавих үйл ажиллагаа үргэлжилж байна. #ХамтдааХичээцгээе