
🔹️ Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ.
🔹️ Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг.
🔹 ️Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй.
🔹 ️БОХИРДОЛ ИХТЭЙ ЗҮЙЛС: ☝☝☝
👉 • Хаалганы бариул
👉 • Шат, урсдаг шатны бариул
👉 • Автобусны бариул
👉 • Лифтний товчлуур
👉 • Зурагтын удирдлага
👉 • Компьютерийн гар, хулгана
👉 • Гар утас
👉 • Мөнгөн дэвсгэрт
👉 • Дэлгүүрийн сагс, тэрэг
👉 • Суултуур
🔹️ ГАРАА ХЭЗЭЭ УГААХ ВЭ❓
👐 • Гаднаас орж ирээд
👐 • Хоол хийхийн өмнө
👐 • Хоол идэхийн өмнө
👐 • Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
👐 • Хүүхдээ хуурайлсны дараа
👐 • Бие зассаны дараа
👐 • Амьтанд хүрсний дараа
👐 • Нусаа нийсний дараа
👐 • Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
👐 • Бохирдох бүрт
🔹️ГАРАА ХЭРХЭН УГААХ ВЭ❓
👋 • Гараа усаар норгож, савандах
👋 • Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
👋 • Усаар сайтар зайлах
👋 • Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
👋 • Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрний алчууртай байх…☝☝☝