Хяналт шалгалтын мэдээ.

June 8, 2021 1117
2021.06.07 Орхон аймгийн МХГ-аас УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, “УОК-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын А/304 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор худалдаа, үйлчилгээний газруудад тавигдах тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийг шалгаж, зөвлөн туслах ажлыг 2021.06.07-ны өдрөөс эхлүүллээ. Үүнд:
Банк, санхүүгийн байгууллагууд, нотариат, хүнсний болон хүнсний бус худалдаа, үйлчилгээний газрууд, нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлт, үсчин, гоо сайхан, хумс засал, зочид /дэн/ буудал, фитнесс, саун, сургалт зэрэг 12 чиглэлийн үйл ажиллагааг хамруулж байна.
Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрсдөө хяналт тавьж ажилласнаар ажиллагсад болон үйлчлүүлэгчдээ халдвараас сэргийлэх, үйл ажиллагаагаа хэвийн эрхлэх нөхцлийг бүрдүүлнэ гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ

Хяналт шалгалтын мэдээ.

2021.06.07 Орхон аймгийн МХГ-аас УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан "Коронавируст халдвара

June 8, 2021

© 2021 Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.