
2022 оны 01 дүгээр сарын 14 -ний өдөр Дэлхийн Зөн олон улсын байгууллагын ОНХХэлтэс, аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газартай хамтран аймгийн 23 сумын сургууль, цэцэрлэгийн 35 эмчийг хамруулан танхимын сургалтыг зохион байгуулж эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид “Сургууль, цэцэрлэгийн орчны халдвар хамгаалал”, “Хүүхдийн хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлага” сэдвүүдээр мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.