Цаг үеийн мэдээлэл 2021.01.12

January 12, 2022 107

Аймгийн Засаг даргын 2022.01.03-ний өдрийн А/02 дугаартай захирамжаар  чиглэл болгосны дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайн үйл ажиллагаа, экспортын нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдалд  бусад  төрийн  байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга , байгаль орчны хяналтын улсын байцаагч , хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч , геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, авто замын хяналтын улсын байцаагч  нар 2022 оны  01 дүгээр сарын  05-06-ны өдрүүдэд зохион байгуулав.

Шалгалтын  явцад  хүний эрүүл мэнд, байгаль орчин, улсын чанартай авто замд  дараах  эрсдэл үүсэж  байгааг тогтоолоо.

  1. А1102 кодтой Мөрөн-Улиастай чиглэлийн  улсын чанартай авто зам нь шороон зам бөгөөд Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн хөндий, Цагаан-уул сумын Тосон багийн нутаг дэвсгэр, Дэлгэр мөрний голын дагуух авто зам нь 2-3, зарим газраа 5-6 салаа зам үүсэж, Авто замын дагуу хөрсний өнгөн хэсэг, ургамлын нөмрөг үгүй болж, ховил гарсан, нунтаг шороон давхарга үүссэнээс тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөх үед үзэгдэх орчин харагдахгүйгээр маш их тоос дэгдэж аваар  осол  гарах,    дагуу малчид, иргэдийн өвөлжөөний хашаа байрлаж байгаа нь малын бэлчээрийн газар тоосжилтод өртөх зэрэг эрсдэлүүд үүсэж байна.
  2. Могойн голоос Мөрөн хүртэлх шороон замаар хүнд даацын тээврийн хэрэгслийн нүүрс тээвэрлэлтийн хөдөлгөөн удаан хугацаагаар үргэлжилбэл хөрс, ургамлын талхагдал бий болохоос гадна Дэлгэр мөрөн, Тэсийн голын сав газрын экосистемд өөрчлөлт орж, гадаргын болон газрын доорх усны нөөцийн бохирдох, хомстох эрсдэл үүсэх, Авто замаас үүсэх их хэмжээний тоос давтамжтайгаар агаар, хөрсөнд хаягдах нь  гадаргын усны мандалд бууж, бохирдол  үүсгэдэг. Мөн хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдлыг бий  болгох,
  3. Дэлгэр мөрөн голын Хилэнтийн 180 метрийн  урттай төмөр бетон гүүр болон А1102 кодтой Мөрөн-Улиастай чиглэлийн улсын чанартай авто замын үзлэгээр Дэлгэрмөрөн голын Хилэнтийн 180 у/м төмөр бетон гүүрийн завсрын тулгуурын их биеийн хэсэг эвдэрсэн зарим дам нуруудын төгсгөлийн хавирганы болон их биеийн хэсгийн хамгаалалтын бетон эвдэрч, арматур ил гарсан, доош суултад орсон, дэр бетон эвдэрсэн, гүүрийн алгаслал байгууламжийн зарим дам нурууны налархай хотойлт нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 мм-ээр илүү суулттай, төгсгөлийн хэсэг эвдэрч доош сууснаас болж хэв гажилтын заадас, дамжих хавтан суултад орсон, зорчих хэсгийн хучилтад эвдрэл гарсан, дугуй цохигчийн бетон гадаргуу эвдэрсэн, завсрын тулгуур, суурийн хамгаалалтын бетон эвдэрсэн гэмтэл илэрч байна.   Тус гүүрний даац бүх жин нь 44 тонн  гэвч  энэ гүүрээр  хүнд  даацийн өдөрт 25-35 тээврийн хэрэгсэл жин  тоннын  хэтрэлтэй  ачилт хийж, замын хөдөлгөөнд оролцож байгаа нь замын эвдрэл гэмтэл, тоосжилтийг ихэсгэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад   хүндрэл учруулж байна. Шалгалтаар илэрсэн  дээрх зөрчил  дутагдлыг  арилгуулахаар, мөн  үүсэж болзошгүй эрсдэлээс  урьдчилан  сэргийлэх  арга  хэмжээг  авахуулаар аймгийн  Засаг даргад  улсын  байцаагчийн  зөвлөмж, авах арга  хэмжээний  саналыг  хүргүүлэн  ажиллаж аймгийн  Засаг даргын А/07 дугаарт “Тээвэрлэлтийн үйл  ажиллагааг түр  зогсоох тухай”  захирамжийг гаргуулан хэрэгжилтэд хяналт тавин  ажиллаж байна.

 

 

                            

Холбоотой мэдээ

Цаг үеийн мэдээлэл 2021.01.12

Аймгийн Засаг даргын 2022.01.03-ний өдрийн А/02 дугаартай захирамжаар  чиглэл болгосны дагуу Хөвсгөл

January 12, 2022

 2021.12.26 ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

 МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ 2021.12.25-ны байдлаар Хөвсгөл а

December 26, 2021

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТ  ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН АВНА. ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН А

December 20, 2021

© 2022 Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.