МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

March 27, 2021 347

               Мөрөн суманд Коронавируст /Ковид-19/-ын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2021.03.24-ний өдрийн А/157 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуй нэгж байгууллагуудад тусгай горимын нөхцөл шаардлага, зөвлөмжийн биелэлтэд хяналт тавин ажиллалаа. Шалгалтад хүнсний жижиглэн болон бөөний дэлгүүр-95, хүнсний үйлдвэр, цех-1, шатахуун түгээх станц-7, эмийн сан, эрүүл мэндийн байгууллага-14, худаг усан сан-12, нийт 129 объект хамрагдлаа. Шалгалтаар хөтөч ажилтан томилоогүй, QR код байрлуулаагүй, биеийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, халдвараас сэргийлэх зөвлөмж байршуулаагүй, ажлын байранд агаар сэлгэлтийг хийх боломжгүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэггүй, хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн өмсөөгүй, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалсан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, нийт 171 зөрчлийг илрүүлж, 95 буюу 55.5 хувийг нь арилгуулж ажиллалаа. Шалгалтанд хамрагдсан 2 хүнсний дэлгүүр нь хөтөч ажилтан томилоогүй, QR код байрлуулаагүй, халдвараас сэргийлэх зөвлөмж байршуулаагүй, ажлын байранд 2 цаг тутам цэвэрлэгээ хийдэггүй, үйлчлүүлэгчдийн гар угаах нөхцлийг бүрдүүлээгүй, худалдагч нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул шалгалтын хэлбэрт шилжүүлж, дээрх зөрчлийг бүрэн арилгаж дуусах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоолоо.

 

Холбоотой мэдээ

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

               Мөрөн суманд Коронавируст /Ковид-19/-ын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуул

March 27, 2021

2021ОНЫ 02 ДУГААР САРЫН 26-НИЙ ӨДРИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

Мэргэжлийн хяналтын газраас ҮСЧИН, ГОО САЙХАН, ХУМС ЗАСАЛ БОЛОН НИЙТИЙН ХАЛУУН УС, САУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГ

February 26, 2021

ШИНЭ МЭДЭЭ

2021.01.12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоо

January 15, 2021

© 2021 Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.